|
ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ДҮГНЭЛТ |
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр нийт 243 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд 1. Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх чиглэлээр нийт 71 зорилт; 2. Хүний хувийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр нийт 43 зорилт; 3. Хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр нийт 36 зорилт; 4. Хүний эдийн засгийн эрхийг хангах чиглэлээр нийт 20 зорилт; 5. Хүний нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр нийт 43 зорилт; 6. Олон улсын гэрээний биелэлт ба хяналт үнэлгээг эрчимжүүлэх чиглэлээр нийт 20 зорилт;
|
|
:::Үргэлжлэл
|
|
|
ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА |
|
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулах төсөл” – ийн хүрээнд нийт аймаг, нийслэлийг хамруулан хүний эрхийн төлөв байдлын талаар дэлгэрэнгүй судалгааг явуулсан юм. Судалгаа Монгол Улсад хүний эрх дотоодын болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээгээр тогтоосон түвшинд хангагдахгүй, зөрчигдөх үзэгдэл түгээмэл байгааг харуулсан байна. Улс орны эдийн засгийн буурай байдал, ажилгүйдэл, ядуурал, иргэдийн эрх зүйн боловсролын түвшин хангалтгүй зэрэг олон хүчин зүйл хүний эрх зөрчигдөх бодит нөхцөл шалтгаан болж байна гэж дүгнэсэн билээ. |
|
:::Үргэлжлэл
|
|
|
ХОРООНЫ 2011 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО |
|
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХЗДХЯ-ны 102 тоот танхимд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу явагдлаа. Хорооны ээлжит хуралдаанаар голчлон “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн”-гийн талаар хэлэлцэж, 2011 оны 12 дугаар сарын 09-ний Олон улсын “Хүний эрх”-ийн өдөр Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн сэдэвт чуулга уулзалтыг Төрийн ордонд 3 салбар хуралдаантайгаар явуулахаар тогтов. |
|
:::Үргэлжлэл
|
|
|
ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА |
|
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны 2011 оны ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 9.30 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоот танхимд болох гэж байна. Уг хуралдаанаар Хэлэлцүүлэхээр 4 асуудал, Танилцуулахаар 4 асуудал оруулахаар тогтлоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг үргэлжлэл дарж үзнэ үү. |
|
:::Үргэлжлэл
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>
|
| Yр дүн 1 - 4 . Нийт мэдээллийн тоо: 46 |